Гентамицин 80мг/2мл №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тунг өвчний явцаас хамааран эмчлэгч эмч тогтооно
ТАЙЛБАР
Гентамициныг түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн халдвар болон шээсний замын халдварууд (шээсний замын хүндрэлгүй халдварт хэрэглэх заалтгүй), системийн халдварууд ялангуяа үжил, перитонит, яс, зөөлөн эдийн халдварууд, остеомиелит, зөөлөн эдийн шарх, түлэнхийн халдварууд, амьсгалын замын халдварууд, уушигны хатгалгаа зэргийн эмчилгээнд хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Гентамицин сульфат 2 мл агуулсан туншил бүрд гентамицин 80 мг \ 2 мл агуулна.
АНХААРУУЛГА
Гентамициныг аминогликозидуудын бүлгийн антибиотикууд, натрийн метасульфитад харшлын урвал илэрдэг өгүүлэмжтэй бол хэрэглэхийг хориглоно. Мөн гентамициныг жирэмсэн үед хэрэглэхгүй. Аминогликозидын бүлэг, гентамициныг удаан хугацаанд хэрэглэснээр чих, бөөр хордуулах эрсдэлтэй тул аминд аюултай халдваруудаас бусад үед хэрэглэхэд тохиромжтой биш юм. Сийвэн дэх тунгийн дээд агууламж судсаар хэрэглэхэд шууд нэмэгдэх ба булчинд тарьснаас хойш 1-4 цагийн дараа 10μг\мл-с хэтэрвэл хортой байж болох тул зайлсхийх хэрэгтэй. Сийвэн дэх тогтмол (дараагийн тунгийн өмнө) хэмжээ 2 μг\мл-с ихсэх нь гентамицин сульфат хуримтлагдан хордлого үүсгэж болзошгүй юм. Аюулгүй байдал эмчилгээний үйлдлийг хангахын тулд сийвэн дэх дээд болон тогтмол хэмжээг хянах ёстой. Мөн сийвэнгийн креатинины клиренсын түвшинг тогтмол тодорхойлох нь зүйтэй. Хордлогын түвшин гентамициныг бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд хэрэглэснээр ихсэх хандлагатай.