Аскорбины хүчил 50мг №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Аскорбины хүчлийг хоолны дараа уулгана. Урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх хоногийн тун 50-100 мг байх бөгөөд жирэмсэн болон төрсний дараах үе хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хоногт 300 мг-аар 10-15 хоногийн турш уулгаад дараа нь 0,1 г-аар хүүхэд хөхөж байх хугацаанд хэрэглэнэ. Эмчилгээний зорилгоор насанд хүргэсдэд хэрэглэх хоногийн тун 50-100 мг, өдөрт 3-5 удаа ууна. Хүүхдэд 50-100 мг-аар өдөрт 2-3 удаа уулгана
ТАЙЛБАР
С витамины дутагдал, янз бүрийн цус алдалт, халдварт өвчнүүд, удаан эдгэрэлттэй шарх, ам гэмтэх, хордлого, цус шүүрэлтийн диатез, элэгний өвчнүүд, цөсний уутны үрэвсэл, атеросклероз, жирэмсний нефропати, ясны бэртэл зэрэгт тус тус хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Үндсэн үйлчлэгч бодис аскорбины хүчил 50 мг, туслах бодис глюкоз 227 мг, цардуул 20 мг, тальк 2 мг, магнийн стеарат 1 мг,
АНХААРУУЛГА
Аскорбины хүчлийн тромбоз, тромбофлебитын үед хэрэглэхийг хориглоно. Тэрчлэн бөөрийн өвчнүүд, чихрийн шижин өвчний үед болгоомжтой хэрэглэвэл зохино. С витаминыг удаан хугацаагаар хяналтгүй хэрэглэвэл өвчний үед нойр булчирхайн “Лангергансын арал” гэж нэрлэгдэх тэр хэсгийн үйл ажиллагаа дарангуйлагдсанаас чихрийн шижин үүсэх,бөөрний дайвар булчирхайн гормонууд хэт ихэссэнээс бөөр гэмтэх, артерийн даралт нэмэгдэх зэрэг гаж нөлөө илэрдэг.