Лифарген 20мл
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Хэрэглэх арга тун Насанд хүрэгчдэд өдөр тутам 5-20мл-ийг хураагуур судсанд өдөрт 1 удаа тарина.
Элэгний архаг эмгэгийн үеийн эмчилгээнд өдөр тутам 40-60мл-ийг хураагуур судсанд өдөрт 1 удаа тарина. Тухайн өвчтний нас, шинж тэмдгийг харгалзан үзэж тогтооно. Хоногийн дээд тун 100мл-ээс ихгүй.
ТАЙЛБАР
Лифарген нь Японы эрдэмтдийн олон жилийн судалгааны дүнд чихэр өвснөөс гаргаж авсан бэлдмэл бөгөөд энэ төрлийн чихэр өвс нь зөвхөн Хятадын зүүн хойд нутагт ургадаг онцлогтой юм. Лифарген нь глицирризин болон 2 төрлийн амин хүчил болох глицин, L-цистейн гидрохлорид агуулсан, үрэвслийн эсрэг, дархлаа зохицуулах, вирусын өсөлт саатуулах, харшлын эсрэг үйлдэлтэй бэлдмэл юм.
Энэ эм нь ялангуяа элэгний архаг өвчний эмчилгээнд чухал ач холбогдолтой.
Фармакологийн онцлог
• Үрэвсэл, харшлын эсрэг үйлдэлтэй. Үүнд Arthus хариу урвал, Shwartzman-ы хариу урвалыг дарангуйлах, кортизоны нөлөөг сайжруулах, грануломын эсрэг үйлдлийг дарангуйлах, тимусын нөлөөг бууруулах үйлдэл үзүүлнэ.
• Элэгний В, С вирус, херпес вирусыг идэвхигүй болгоно. Элэгний В, С вирусын элгийг голчлон гэмтээдэг Карбон тетрахлоридоор гэмтэх элэгний эсийн гэмтлийг глицирризин багасгадгаар тайлбарласан байна.
• Фосфолипаза А2-ийн идэвхийг дарангуйлснаар арахидоны хүчлийн хувирлыг саатуулдаг.
• Эсийн мембраныг бэхжүүлж хамгаалах үүрэг гүйцэтгэдэг.
• Глицирризин нь дархлалын зохицуулалтанд оролцдог. Үүнд Т эсийн идэвхжил ялгаралтыг зохицуулах, NK эс, гамма интерфероныг идэвхжүүлэх үйлдэлтэй.
• Глюкокортикойдын үйлчлэлийг дэмжинэ.
• Элэгний эсийн өсөлтийг дэмжинэ.
• Антиоксидант үйлдэлтэй.
Хэрэглэх заалт: Элэгний архаг өвчлөлүүдийн үеийн элэгний үйл ажиллагааг сайжруулах
Экзим, дерматит, чоноо хөрвөс, токсикодерм, псориаз гэх мэт арьс, харшлын өвчин
НАЙРЛАГА
Ingredients
АНХААРУУЛГА
Хориглох заалт: Энэ эмэнд хэт мэдрэг өвчтөн мөн альдостеоризм, миопати, гипокалиемитай өвчтөнд хэрэглэхгүй.
Гаж нөлөө:Шок, арьсны тууралт, гипокалиеми