Монгол улс, Улаанбаатар хот

Проспан 20мл

Код: 0101219 Үйлдвэрлэгч: Alpen pharma Бренд: Alpen pharma Үйлдвэрлэсэн улс: Герман Капсул Жоргүй
18,000₮
1 · Монос салбарт нөөцтэй
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Ууж хэрэглэх: Нэгээс гурван настай хүүхдэд 10 дуслаар хоногт 3-5 удаа, 4-7 насны хүүхдэд 15 дуслаар өдөрт 3-5 удаа, 7-оос дээш насны хүүхдэд болон насанд хүрэгчдэд 20 дуслаар хоногт 3 -5 удаа ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг хооллохын өмнө уух хэрэгтэй. Бага насны хүүхдэд бэлдмэлийг бага зэргийн усаар даруулан уулгах хэрэгтэй. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний байдлаас хамааран харилцан адилгүй байх боловч хамгийн багадаа 7 хоног байх ёстой.  Хэрэв эмчилгээнд үр дүн өгөхгүй байвал эмчлэгч эмчдээ хандана уу. Уух болгоныхоо өмнө бэлдмэлийг сайтар сэгсэрч бай!

ТАЙЛБАР

Цэр ховхлох, ханиалга намдаах ба бронхийн агчлыг тавиулах буюу цагаан мөгөөрсөн хоолойг өргөсгөх үйлдэлтэй тул цэрийг шингэлж, гадагшлахад хялбар болгоно. Мөн нянгийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Амьсгалын дээд замын ба уушгины цочмог үрэвсэлт өвчний цогц эмчилгээнд, цэр ховхлох, гадагшлуулах зорилгоор хэрэглэнэ.
 

НАЙРЛАГА

1 мл бэлдмэлд: идэвхтэй үйлчлэгч бодис ороонго өвсний навчны хуурай ханд (5-7.5:1) 0.02г, хандлагч бодис: 30% спирт туслах бодис цэвэр ус, сахарины натри, 96% спирт, анисын тос, фенхелийн тос, гааны тос.

АНХААРУУЛГА

Эмийн найрлагад сорбитол агуулагддаг учир зарим ховор тохиолдолд дотор муухайрч бөөлжих, суулгах зэрэг ходоод гэдэсний хямралын шинж үүсэх магадлалтай. маш ховор тохиолдолд гэнэт амьсгаадах, хавагнах, арьс улайж загатнах зэрэг харшлын урвал үүсч болзошгүй. L734сиропыг хоёр хүртэл насны хүүхдэд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй, чихрийн шижин өвчтэй хүмүүс болгоомжтой  хэрэглэнэ. 

САЛБАР ТУС БҮРИЙН ҮЛДЭГДЭЛ

Аль салбар танд ойр вэ?

Салбар хайх

Салбарын нэр эсвэл хаягаар хайна уу.

Монос - Их засаг ФМ БЗД, 30-р хороо, Дарь эх,13361, Б.Доржийн гудамж 60-р байр 1
2.00 ш 77990139 09:00 — 21:00 Чиглэл

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883