Тималин 10мг №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
ТАЙЛБАР
Эд эсийн нөхөн сэргэх үйл явц, цус төлжилт дарангуйлагдсан тохиолдолд сэргээнэ. Эсийн дархлаа дарангуйлагдсаны улмаас үүссэн өвчнүүдийн иж бүрдэл эмчилгээнд хавсран вирус ба бактериар үүсгэгдсэн цочмог ба архаг идээт үрэвсэлт өвчнүүд, хорт хавдар өвчний эсрэг химийн эсвэл туяа эмчилгээний дараа эсийн дархлаа дарангуйлагдсан үед, хорт хавдар өвчний эсрэг химийн эсвэл туяа эмчилгээний үед эсийн дархлаа дарангуйлагдахаас сэргийлж хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Эмийн идэвхтэй үйлчлэгч бодис болох тималин нь үхрийн сэрээ булчирхайнаас бэлтгэсэн полипептидийн иж бүрдэл юм. Тималин эсийн дархлааг дэмжиж, цагаан эсийн залгих чадварыг (фагоцитоз) сайжруулан, эд эсийн нөхөн сэргэх үйл явц, цус төлжилт дарангуйлагдсан тохиолдолд сэргээнэ.
АНХААРУУЛГА
Судсанд хийж огт болохгүй. Бэлтгэсэн уусмалыг дараа хэрэглэхээр хадгалахыг хориглоно, 1-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй мөн 12-17 насны өсвөр үеийнхэнд хэрэглэхгүй. Эмийн найрлагад орсон аль нэг бодист харшлын урвал илэрч болзошгүй, тарьсан газарт загатнах, улайх хэрвээ дээр дурьдагдсан болон дурьдагдаагүй ямар нэгэн гаж нөлөө, таагүй байдал илэрвэл эмчид хандах шаардлагатай. Эмийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшсэн бол, жирэмсэн ба хөхүүл эхэд хэрэглэхгүй.