Монгол улс, Улаанбаатар хот

Тималин 10мг No.5

Код: 0101759 Үйлдвэрлэгч: No Brand Бренд: No Brand Үйлдвэрлэсэн улс: Беларус Капсул Жоргүй
31,200₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Бэлдмэлийг хэрэглэхийн  яг өмнө 1-2 мл натри хлоридын изотоник уусмалаар  найруулж уусмал бэлтгэнэ. Найруулах уусмалыг бортгонцорт, хөөсрүүлэлгүйгээр болгоомжтой хийж, зөөлөн займчуулан хөдөлгөж, нэг төрлийн холимог үүсгэнэ. Тималины уусмалыг  булчингийн гүнд тарина.

ТАЙЛБАР

Насанд  хүрэгчдэд, эсийн дархлаа дарангуйлагдсаны улмаас үүссэн  дор дурьдагдсан өвчнүүдийн иж бүрдэл эмчилгээнд хавсран, вирус ба бактериар үүсгэгдсэн цочмог ба архаг идээт-үрэвсэлт өвчнүүд,  хорт хавдар өвчний  эсрэг химийн эсвэл туяа эмчилгээний дараа эсийн дархлаа дарангуйлагдсан үед, хорт хавдар өвчний  эсрэг химийн эсвэл туяа эмчилгээний үед эсийн дархлаа дарангуйлагдахаас сэргийлэх мөн хүүхдэд, эсийн дархлаа дарангуйлагдсаны улмаас үүссэн  дор дурьдагдсан өвчнүүдийн иж бүрдэл эмчилгээнд хавсран вирус ба бактериар үүсгэгдсэн цочмог ба архаг идээт-үрэвсэлт өвчнүүдэд хэрэглэнэ

НАЙРЛАГА

Үхрийн сэрээ хэлбэрийн булчирхайнаас бэлтгэсэн полипептид фракцын комплекс

АНХААРУУЛГА

Бэлдмэлийг хэрэглэхэд хэсэг газар цочрох хорсох, улайх, хавагнах, нулимас гоожих ба харшлын урвал үүсэж болно. Эмийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшсэн, Жирэмсэн ба хөхүүл эхэд хэрэглэхгүй. Өсвөр насныханд (12-17 нас) бэлгийн бойжилт явагдаж байх үед сэрээ булчирхайн үйл ажиллагаа дээд хэмжээгээр идэвхтэй байдаг тул энэ насныханд тималин хэрэглэхгүй. Жирэмсэн  ба хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно.
 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883