Гордокс 100000 ОУН /10мл №1
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Апротинин бэлдмэлийг төвийн вений катетерийн тусламжтай хийх хэрэгтэй. Тухайн катетерт бусад эмийн бэлдмэл хийж болохгүй. Олон оролттой катетер хэрэглэж байгаа тохиолдолд апротинин бэлдмэлийг тарих тусгай катетер байрлуулах шаардлагагүй.
Апротинин бэлдмэлийг зөвхөн нуруугаар дээш харж хэвтэж буй өвчтөнд маш аажуухан судсаар тарих эсвэл богино хугацааны дуслаар (дээд хурд 5-10 мл/мин) тооцон дусаана.
Апротинин бэлдмэлийг хэрэглэхийн өмнө бүх өвчтөнд апротинины эсрэг өвөрмөц IgG антителийн сорил тавих шаардлагатай (“Хориглох заалт” гэсэн хэсгээс харна уу).
Бэлдмэлийг судсаар хэрэглэхийн өмнө уусмал дотор ямар нэг механик хольц харагдах эсвэл өнгө нь өөрчлөгдсөн эсэхийг сайн харж шалгах хэрэгтэй. Үлдсэн уусмалыг дараа дахин хэрэглэхээр хадгалаж болохгүй.
Насанд хүрэгчдэд
Харшлын буюу анафилаксийн урвал өрнөхөөс сэргийлж бүх өвчтөнд 10000 КДН (калликреин дарангуйлах нэгж) апротининийг 1мл-ээр эмчилгээний эхний тунг хэрэглэхээс дор хаяж 10 минутын өмнө судсаар хийнэ. Хэрэв энэ сорилын тунд харшлын урвал өгөхгүй бол эмчилгээний тунг тарина.
Ийм сорилоор апротининыг хийхээс 15 минутын өмнө Н1 ба Н2-рецепторийн антагонистийг хэрэглэж болно. Анафилаксийн болон харшлын урвал өгсөн тохиолдолд яаралтай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлсэн байх шаардлагатай (“Болгоомжлох арга хэмжээ” хэсгээс үзнэ үү).
Наркоз өгсний дараагаар (гэхдээ стернотоми хийхээс өмнө) 1-2 сая КИЕ ачааллын тунгаар судсанд 20-30 минутын турш аажим тарихыг зөвлөдөг. Дараагийн 1-2 сая КИЕ тунг зохиомол цусны эргэлтийн аппарат залгасны дараагаар хийнэ. Цусны эргэлтийг дахин явуулахад шахуургын анхдагч дүүргэлтийн уусмалд апротинин ба гепаринийг аль алиныг нь хийх шаардлагатай болдог ба эдгээр бэлдмэлийн физикийн үл зохицлоос зайлсхийх үүднээс хоорондоо холилдохдоо хангалттай шингэлэгдсэн байх шаардлагатай.
Анхны тунг өндөр тунгаар судсанд урсгалаар тарьсны дараагаар цагт 250000-500000 КИЕ -г хагалгаа дуустал судсаар тарина.
Нийтдээ нэг курс эмчилгээнд апротининыг 7 сая КИЕ тунгаас хэтрүүлэхгүй хэрэглэнэ.
ТАЙЛБАР
-
Апротинин бэлдмэлийг цус алдахаас урьдчилан сэргийлэх ба их хэмжээний цус алдах эрсдэлтэй, зохиомол цусны эргэлтийн төхөөрөмжийг ашиглан дан ганц аорт-коронар шунт (нэг үгээр хэлбэл, аорт-коронар шунт гаргах нь зүрх судасны бусад мэс засалтай хавсраагүй тохиолдолд) гаргах насанд хүрсэн өвчтөнд хагалгааны явцад юулэх цусны хэмжээг багасгах зорилгоор хэрэглэх заалттай.
Апротинин бэлдмэлийг хэрэглэхийн өмнө уг эмийн ашиг тус болон эрсдэл гэсэн харьцааг сайн дүгнэж үзэх, өөр эмчилгээ хийх боломж байгаа эсэхийг тооцно (“Болгоомжлох арга хэмжээ” ба "Фармакологийн шинж чанар" хэсгээс үзнэ үү).
НАЙРЛАГА
-
Нэг туншил бүр нь дараах бодисыг агуулна:
Үйлчлэх бодис: апротининий өтгөрүүлсэн уусмал, 100000 КИЕ.
Туслах бодис: натрийн хлорид, бензилийн спирт (туншил бүрт 100 мг), тарианы ус.
АНХААРУУЛГА
-
Хориглох заалт
Апротинин ба туслах бодист хэт мэдрэг байх
18 хүртлэх нас (үр дүн ба аюулгүй байдал судалгаа хийгдээгүй)
Апротининий эсрэг өвөрмөц IgG антителийн сорил эерэг бах (апротининий эсрэг өвөрмөц IgG антителийн сорил эерэг гарсан өвчтөнд апротининийг хэрэглэхэд анафилаксийн урвал үүсэх эрсдэл өндөр байна).
Хэрэв апротининий эсрэг өвөрмөц IgG антителийн сорилыг эмчилгээ эхлэхийг өмнө хийх боломжгүй, гэхдээ 12 сарын өмнө апротинин эсвэл «фибриний герметик» эмчилгээ авч байсан бол апротинин хэрэглэх нь эсрэг заалттайг анхаарна уу.