Нимотоп 10мг/50мл №1
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
ТАЙЛБАР
Тархины судас агшсанаас шалтгаалсан мэдрэлийн өвчнийг эмчлэх, түүнээс сэргийлэх зорилгоор өргөн хэрэглэдэг. Судасны цүлхэн хагарснаас тархины зөөлөн бүрхүүлийн доор цус харвалтын үед Нимотопыг судсанд тарьж хэрэглэнэ.
Өндөр настанд тархины үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд хэрэглэнэ (ой толтоолд буурсан, анхаарлаа төлөврүүлж чадахгүй, сэтгэл санаа тайван бус болох) зэрэгт хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Нимодипин.
АНХААРУУЛГА
Артерийн даралт буурснаас тахикарди, нүүр халуун оргих, нүүрний арьс улайх, халуун оргих, цөөн тохиолдолд зүрхний дутагдал, захын хаван. Толгой эргэх, толгой өвдөх, бие сулрах, нойргүйдэл, ажитаци, цочромтгой болох, хөлрөх, агрессив болох, арьсанд тууралт гарах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Жирэмсэн, хөхүүл үе, уг эмэнд харшилтай, өндөр настанд тархины үйл ажиллаганы өөрчлөлттэй хүнд элэгний эмгэгтэй хавсарсан тохиолдолд (элэгний хатуурал) мөн нимодипин шахмалыг эпилепсийн эсрэг эм хэрэглэж байгаа тохиолдолд хамт хэрэглэхийг хориглоно (фенобарбитал, фенитоин, карбамазепин).30 дээшгүй хэмд, хуурай, гэрлээс хамгаалсан нөхцөлд хадгална. Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгал.