Наклофен 50мг No.10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмч хэрэглэх тунг зааж өгөх бөгөөд урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Диклофенак нь стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл бөгөөд өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, халуун бууруулах үйлдэлтэй. Үрэвслийн шалтгаанд өвдөлтийн үед хэрэглэхэд илүү үр дүнтэй. Хэрхийн өвчнүүдийн үед диклофенак нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах үйлдлээрээ үений өвдөлтийг намдааж, өглөөний хөшингө, хавдрыг бууруулж үений үйл ажиллагааг сайжруулна. Гэмтлийн үед, мэс заслын дараа диклофенак нь өвдөлтийн мэдрэмж, үрэвслийн хаванг бууруулна.
НАЙРЛАГА
Диклофенак натри 50мг
АНХААРУУЛГА
Диклофенакт хэт мэдрэг, ацетилсалицилын хүчил болон бусад СБҮЭБ хэрэглэхэд гуурсан хоолойн бөглөрөл, хамрын салстын үрэвсэл, чонон хөрвөс үүсч байсан өгүүлэмжтэй бол (ацетилсалицилын хүчил үл тохирох бүрэн ба бүрэн бус хам шинжтэй – хамар дайврын хөндийн үрэвсэл, чонон хөрвөс, хамрын салстын ургацаг, багтраа) зэргийн үед хэрэглэхгүй.