Ксефокам 4мг №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Хүнд, дунд зэргийн өвчний хам шинжийн үед өдөрт 8-16 мг тунгаар 2-3 удаа ууна. Хоногийн дээд тун 16 мг. Ксефокам шахмалыг хоолны өмнө аяга усаар даруулж ууна.
ТАЙЛБАР
Янз бүрийн гаралтай өвдөлтийн богино хугацааны эмчилгээ, остеоартритын үрэвсэл, өвдөлтийн шинж тэмдэгийн эмчилгээнд, хэрхийн үений үрэвслийн үрэвсэл, өвдөлтийн шинж тэмдэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Хальсан бүрхүүлт нэг шахмалд, идэвхтэй бодис лорноксикам 4 мг, 8 мг. Туслах бодис магни стеарат, повидон, натри кроскармеллоз, целлюлоз жижиг талст, лактоз моногидрат, макрогол 6000, титан диоксид (Е 171), тальк, гипромеллоз 5, цэвэршүүлсэн ус
АНХААРУУЛГА
Толгой өвдөх, толгой эргэх, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, жин өөрчлөгдөх, нойргүйдэх, сэтгэл гутрал, толгой эргэх, чих шуугих, зүрх дэлсэх, өтгөн хатах, гэдэс дүүрэх, ам хатах, амны хөндий шархлах, тууралт, загатнаа, улайралт тууралт, чонон хөрвөс, Квинкын хаван, үс халцрах, хөрлөх, халуун оргих, үе мөч өвдөх, тайван бус болох, нүүр хавагнах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.