Монгол улс, Улаанбаатар хот

Эуфиллин 150мг No.30

Код: 0100411 Үйлдвэрлэгч: Ирбитский химико-фармацевтический завод ОАО Бренд: Ирбитский химико-фармацевтический завод ОАО Үйлдвэрлэсэн улс: Орос Капсул Жоргүй
1,400₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Насанд хүрсэн хүнд эуфиллиныг хоол идсэний дараа 1-2 шахмалаар өдөрт 2-3 удаа ууж хэрэглэнэ. Насанд хүрсэн хүний нэг удаагийн уух хамгийн дээд тун нь 0,45г, хоногийн дээд тун 1,5г байна.

ТАЙЛБАР

Гуурсан хоолойн гөлгөр булчинг сулруулах, амьсгалын үйл ажиллагааг тогтворжуулснаар цус хүчилтөрөгчөөр сайн хангах үйлчилгээтэй. Төрөл бүрийн шалтгаант гуурсан хоолой бөглөрлийн хам шинж, гуурсан хоолойн багтраа (биеийн ачаалалаас хамаарсан болон бусад төрлийн үед нэмэлт эмчилгээний журмаар), цусны бага эргэлтийн даралт ихсэх, уушгин зүрх, шөнийн амьсгал зогсолт зэрэгт хэрэглэнэ

НАЙРЛАГА

Үйлчлэгч бодис аминофиллин (эуфиллин) 150мг. Туслах бодис төмсний цардуул 48,4мг, кальцийн стеарат 1,6мг.

АНХААРУУЛГА

Бүтээгдэхүүний найрлагад мэдрэг хүн, ходоодны хүчиллэг ихэссэн хэлбэрийн ходоодны үрэвсэл, артерийн даралт ихсэлт болон багасалтын хүнд хэлбэр, хүнд хэлбэрийн тахиаритми, цус харвалт, нүдний торлогт цус харвах, 18 хүртэл насны хүүхэд хэрэглэхгүй. Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн дутагдал, судасны тархмал хатуурал, гипертрофи, таталт өгөх магадлал өндөр байх, элэг эсвэл бөөрний дутагдал, ходоод дээрх гэдэсний шархлаат өвчин, өвчний түүхэнд ходоод хоол боловсруулах замаас цус алдаж байсан, ходоод улаан хоолойн сөргөө, түрүү булчирхайн томрол, жирэмсэн, хөхүүл хүмүүс болон өндөр настанд болгоомжтой хэрэглэнэ.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883