Доктор мом сироп 100мл
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Хүүхдэд 3-5 насны хүүхдэд ½ цайны халбагаар (2,5мл) өдөрт 3 удаа. 6-14 насны хүүхдэд ½-1 цайны халбагаар (2,5-5мл) өдөрт 3 удаа тус тус хэрэглэнэ. Насанд хүрэгсэд ба 14-өөс дээш насны хүүхдэд 1-2 цайны халбагаар (5-10мл) өдөрт 3 удаа хэрэглэнэ. Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа 2-3 долоо хоног. Эмч эмчилгээний үргэлжлэх хугацааг уртасгах ба ээлж эмчилгээг давтаж болно.
ТАЙЛБАР
Бронх өргөсгөх, цэр шингэлж ховхлох, үрэвслийн эсрэг үйлдэлтэй ургамлын гаралтай нийлмэл бэлдмэл. Хуурай болон цэртэй ханиалга дагалдсан амьсгалын замын цочмог болон архаг өвчнүүдийн (гуурсан хоолойн үрэвсэл, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, төвөнхийн үрэвсэл, залгиурын үрэвсэл) шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
НАЙРЛАГА
100мл сироп-т дараах хуурай ханднууд агуулагдана. Ocimum sanctum-ын навч үр, үндэсний ханд 1000мг, Glycyrrhiza glabra-ын үндэсний ханд 600мг, Curcuma longa-ын үндэслэг ишний ханд 500мг, Zingiber officinale-ын үндэслэг ишний ханд 100мг, Adhatoda vasika-ын навч, үндэс, цэцэг, холтосны ханд 600мг, Solanum indicum-ын үндэс, жимс, үрний ханд 200мг, Inula racemosa-ын үндэсний ханд 200мг, Piper cubeba-ын жимсний ханд 100мг, Terminalia belerica-ын жимсний ханд 200мг, Aloe barbadensis-ыннавч ба жимсний доторх шүүслэг зөөлөн эдийн ханд 500мг, Ментол 60мг. Туслах бодис сахароз, глицерол, нимбэгний хүчлийн моногидрат, натрийн бензоат, натрийн метилгидроксибензоат, натрийн пропилгидрок-сибензоат, сорбины хүчил, хан боргоцойн амт оруулагч, цэвэршүүлсэн ус тус тус агуулагдана.
АНХААРУУЛГА
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст тус тус хэрэглэхийг цээрлэнэ. Жирэмсэн ба хөхүүл эхчүүдэд уг бэлдмэлийг хэрэглэх талаар судалгаа хийгдээгүй тул дээрх бүлэг өвчтөнд бэлдмэлийг хэрэглэхгүй. Харшлын урвал илэрч болзошгүй. Ханиалга дарах эмтэй хамт хэрэглэхгүй. Учир нь шингэрсэн цэр гадагшлахад хүндрэлтэй болно. Бэлдмэлийн найрлагад сахар агуулагддаг учир чихрийн шижин өвчтэй болон илчлэг бага хоолны дэгтэй өвчтөнд анхаарах хэрэгтэй.