Доктор мом түрхлэг 20гр
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Бэлдмэлийн зөвхөн гадуур хэрэглэнэ. Хамрын салст бүрхүүлийн үрэвсэл ба хамар битүүрэх үед бэлдмэлийг хамрын угалз орчмоор түрхэнэ. Булчингийн өвдөлт ба нурууны өвдөлтийн үед тосон түрхцийг өвдөж буй хэсэгт түрхэнэ. Толгойн өвдөлтийн үед тосон түрхцийг чамархайд түрхэнэ.
ТАЙЛБАР
Үжилгүйжүүлэх, үрэвслийн эсрэг, цочроох үйлдэлтэй бэлдмэл. Хамар битүүрэх, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл зэрэг амьсгалын замын цочмог өвчин, булчингийн өвдөлт, нуруугаар өвдөх, толгой өвдөх зэрэг эмгэгийн шинж тэмдгийн эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
НАЙРЛАГА
20г тосон түрхцэд идэвхтэй бодис Ментол 0,61г, Камфор 1,05г, тимол 0,02г, терпентиний тос 1,11г, эвкалиптийн тос 0,3мл, задийн тос 0,11мл; туслах бодис зөөлөн цагаан параффин 20г хүртэл тус тус агуулагдана
АНХААРУУЛГА
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Бэлдмэлийг түрхэх хэсгийн арьсны бүрэн бүтэн байдал алдагдах болон арьсны өвчин зэрэгт хэрэглэхийг цээрлэнэ. Мөн 2 хүртлэх насны хүүхдэд хэрэглэхгүй. Жирэмсэн ба хөхүүл эхчүүдэд уг бэлдмэлийг хэрэглэх талаар судалгаа хийгдээгүй тул дээрх бүлэг өвчтөнд бэлдмэлийг хэрэглэхгүй. Харшлын урвал илэрч болно. Тосон түрхцийг нүд, амны хөндий ба хамрын салст бүрхүүл, бүрэн бүтэн байдал нь алдагдсан арьсны хэсэгт хүргэж болохгүй.