Монгол улс, Улаанбаатар хот

Максидекс 3.5гр

Код: 0100812 Үйлдвэрлэсэн улс: Хятад Жоргүй
18,700₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
  • Нүдний тосон түрхцийг бага зэргийн хэмжээгээр хоногт 3-4 удаа нүдэнд түрхэнэ

ТАЙЛБАР
  • Глюкокортикоид даавар ба бактерийн эсрэг эмчилгээ шаардлагатай нүдний үрэвсэлт эмгэгүүдийн үед хэрэглэнэ

НАЙРЛАГА
  • 1г тосон түрхэц-д: Дексаметазон 1мг, неомицин 3.5мг, полимиксин В 6000ЕД

  • Туслах бодис: Цагаан вазелин, усгүй шингэн ланолин тус тус агуулагдана

АНХААРУУЛГА
  • Гаж нөлөө: Уг бэлдмэлийг хэрэглэх үед бэлдмэлийн найрлага дахь бактерийн эсрэг болон стероид бүрэлдэхүүн хэсгийн нөлөөгөөр нүдний дотоод даралт ихсэж улмаар нүдний даралт ихсэх өвчин үүсэх, ховор тохиолдолд нүдний мэдрэл гэмтэх, арын субкапсуляр хэсгийн катаракт үүсэх, шархны эдгэрэл удаашрах зэрэг зэрэг гаж нөлөө илэрч болно. Уг бэлдмэлийг хэрэглэсний дараа хоёрдагч халдвар тохиолдоно. Стероидыг удаан хугацаагаар хэрэглэсэнтэй холбоотойгоор нүдний эвэрлэг бүрхүүлийн мөөгөнцрийн халдвар ялангуяа өртөмтгий бүлэг өвчтөнүүдэд үүснэ. Нүдний эвэрлэг бүрхүүлийн ямар нэгэн шархлаатай мөөгөнцрийн халдвараар халдварлагдаж болно. Нүдний хоёрдагч бактерийн халдвар нь эмийн үр нөлөөг бууруулна

  • Цээрлэлт:  Хучуур эдэд нөлөөлөх энгийн герпес вирусээр үүсгэгдсэн нүдний эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл, вакцин, салхин цэцэг, нүдний эвэрлэг ба салст бүрхүүлийн зарим вирусын эмгэг, нүдний микобактерийн халдвар, нүдний мөөгөнцөртөх өвчин зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ. Мөн бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883