Максидекс 0.1%-5мл
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Бэлдмэлийг эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Цочмог үрэвсэлт байдлын үед 1-2 дуслаар хоногт 4-5 удаа 2 өдөр нүдний сувагт дусаана. Дараа нь 1-2 дуслаар хоногт 3-4 удаа 4-6 өдөр хэрэглэнэ. Архаг үрэвсэлт байдлын үед 1-2 дуслаар хоногт 2 удаа 3-6 долоо хоног нүдний сувагт дусаана. Эмчилгээг 6 долоо хоногоос хэтрүүлж болохгүй. Гэмтэл болон хагалгааны дараа үрэвслийн шинжийн зэргээс хамаарч 1-2 дуслаар хоногт 2-4 удаа 2-4 долоо хоног хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Нүдний цочмог болон архаг үрэвслүүд, xаршлын гаралтай улйалт загатнаа, нүдний мөөгөнцөртөх өвчин, нүдний бактерын халдвар зэрэгт хэрэглэнэ
НАЙРЛАГА
Идэвхтэй бодис дексаметазон 1мг. Туслах бодис динатрийн гидрофосфат додекагидрат, натрийн дигидрофосфат моногидрат, натрийн хлорид, динатрийн эдетат, 50% бензалконийн хлоридын уусмал, полисорбат 80, 96% этилийн спирт, 10% натрийн гидроксид, цэвэршүүлсэн ус тус тус агуулагдана.
АНХААРУУЛГА
Бэлдмэлийг дусаасны дараа бага зэрэг хорсох, хатгах, нүдний салст бүрхүүл улайх, нулимас гоожих шинж илэрч болно, нүдний алим өвдөх, дотор муухайрах, бөөлжих), хоёрдагч халдвар ажиглагдана. 0,1% дексаметазон хэрэглэж буй зарим өвчтөнд бусад гаж нөлөө илэрч болно. Эм хэрэглэх зааварт тэмдэглэгдсэн болон тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.