Левосин 40г
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Гадуур хэрэглэнэ. Ариутгасан самбайд шингээж шархан дээр зөөлөн тавина. Бэлдмэлийг идээлсэн хөндийд тариурын тусламжтайгаар катетераар дамжуулан хийж болно. Ингэхдээ тосон түрхэцийг урьдчилан 35-аас 36 хэм хүртэл халаана. Шархны идээ арилтал боолтыг өдөр болгон хийнэ. Шархны гадаргуйн талбай их байгаа үед хлорамфеникол тосны хоногийн тун 3 гр-аас хэтрүүлж болохгүй ба 4 долоо хоногтой ба түүнээс дээш насны хүүхдэд биенийн жинд 50 мг/кг-аас хэтоүүлж брорхгүй. 1 см тосон түрхэцэд 1,12 мг холрамфеникол агуулагдана.
ТАЙЛБАР
Нянгийн эсрэг, хэсгийг мэдээгүйжүүлэх, үрэвслийн эсрэг, нөхөн төлжилтийг идэвхжүүлэх үйлдэлтэй бэлдмэл. Холимог бичил орчноор халдварлагдсан түлэгдэлт ба эдгэрэлт муутай идээт шарханы нэгдүгээр фазын үед (идээт үхжилийн үед) түрхэнэ.
НАЙРЛАГА
Үйчлэгч үндсэн бодис хлорамфеникол 10 мг, сульфадиметоксин 40 мг, диоксометилтетрагидропиримидин (метилурацил) 40 мг, тримекаин гидрохлорид 30 мг, туслах бодис макрогол 1500, макрогол 400.
АНХААРУУЛГА
Бэлдмэлийн найрлаганд хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй. Урьд нь туяа эмчилгээ хийлгэж байсан бөөр ба элэгний өвчтэй хүмүүст, 4 долоон хоногтой 1 нас хүртэлх хүүхдэд болгоомжтой хэрэглэнэ. Хүүхэд хүрэхгүй газар хадгална.