Монгол улс, Улаанбаатар хот

Левомеколь 40г

Код: 0102327 Үйлдвэрлэсэн улс: Орос Капсул Жоргүй
6,500₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хэсэг газарт түрхэнэ. Шархыг хөвсийлгөн марлинд эмээ шингээн боолт тавина. Тариурын тусламжтайгаар идээтэй хэсэгт катетераар эмээ хийж болно. Ингэхдээ тосоо урьдчилан 35-36 хэм хүртэл халааж өгнө. Боолтыг өдөр болгон солино, өдөрт нэг удаа, идээ бээр нь арилтал боолт хийнэ. Хэрэв шарх нь их том хүрээг хамарсан байвал тосон түрхэцийн хоногийн тунг тооцохдоо хлорамфеникол 3г-аас хэтрүүлэхгүй байхаар тооцно. Эмчлэгдэх хугацаа нь өвчний байдал ба хүндрэлээс хамаарна.

ТАЙЛБАР

Хэсэг газарт хэрэглэх олон найрлагатай, үрэвслийн эсрэг үйлдэлтэй бэлдмэл бөгөөд нөхөн төлжилтийн процессыг эрчимжүүлнэ. Шарх идээлж эхлэх эхний үед (түүний дотор олон бичил биетнээр үүсгэгдсэн хавсарсан халдварууд, идээлэн үхэжсэн үе) хэрэглэнэ.

НАЙРЛАГА

1г тосон түрхэцэнд үйлчлэгч бодисууд, диоксометилтетрагидропиримидин (метилурацил) 40мг, хлорамфеникол 7,5мг, туслах бодисууд  макрогол- 1500 190,5 мг, макрогол 400 762 мг  агууллагдана.

АНХААРУУЛГА

Эмийн найрлаганд орсон бодисонд хэт мэдрэг хүмүүс, 1 хүртэлх насны хүүхдэд (нярайд хлорамфениколын хувиралт насанд хүрэгчдээс илүү удаан явагддаг) хэрэглэхийг цээрлэнэ. Харшлын урвал ( арьсны тууралт) үүсч болзогшүй. Гэрлээс хамгаалагдсан 20 хэмээс ихгүй газар хадгална. Хүүхэд хүрэхгүй газар хадгална.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883