Монгол улс, Улаанбаатар хот

Проспан 100мл

Код: 0101218 Үйлдвэрлэгч: Alpen pharma Бренд: Alpen pharma Үйлдвэрлэсэн улс: Герман Капсул Жоргүй
28,000₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Нэг хүртэл насны хүүхдэд 2,5 мл-ээр өдөрт 2 удаа, 1-5 насны хүүхдэд 2,5 мл-р өдөрт 3 удаа, 6-9 насны хүүхдэд 5 мл-р өдөрт 3 удаа, 10-с дээш насны хүүхдэд болон насанд хүрэгчдэд 5-7,5 мл-р өдөрт 3 удаа (хамт хайрцаглагдаж очсон, хэмжээст халбаганы тусламжтайгаар) ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэх бүрийн өмнө савтай нь сайтар сэгсэрч холих хэрэгтэй. Хэрэглэсний дараа хамгаалалтын тагаар нь үргэлж, сайтар таглах ёстой

ТАЙЛБАР
Цэр ховхлох, ханиалга намдаах ба бронхийн агчлыг тавиулах буюу цагаан мөгөөрсөн хоолойг өргөсгөх үйлдэлтэй тул цэрийг шингэлж, гадагшлахад хялбар болгоно. Мөн нянгийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Амьсгалын дээд замын ба уушгины цочмог үрэвсэлт өвчний цогц эмчилгээнд, цэр ховхлох, гадагшлуулах зорилгоор хэрэглэнэ.
НАЙРЛАГА

Идэвхтэй үйлчлэгч бодис ороонго өвсний навчны хуурай ханд [(5-7.5):1] – 7,000 мг завсрын туслах бодис спирт 30%, туслах бодис: цэвэр ус, калийн сорбат, усгүйжүүлсэн нимбэгний хүчил, сорбитын 70% (талстжуулсан) уусмал, ксантины камедь, интоорын амт үнэр оруулагч (2,5 мл уусмалд 0,963г сорбитол = 0,08 талхны нэгж)

АНХААРУУЛГА

Эмийн найрлагад сорбитол агуулагддаг учир зарим ховор тохиолдолд дотор муухайрч бөөлжих, суулгах зэрэг ходоод гэдэсний хямралын шинж үүсэх магадлалтай. маш ховор тохиолдолд гэнэт амьсгаадах, хавагнах, арьс улайж загатнах зэрэг харшлын урвал үүсч болзошгүй. Сиропыг хоёр хүртэл насны хүүхдэд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй, чихрийн шижин өвчтэй хүмүүс болгоомжтой  хэрэглэнэ. 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883