Декстран-70 200мл
10,800₮
Нөөц дууссан
Бэлдмэлийг голдуу венийн судсанд дуслаар тарих боловч цочмог цус алдалтын үед артерийн судсанд тарина. Эмчийн заалтаар хэрэглэнэ.
Цочмог цус алдалтын үед бэлдмэлийг судсанд тарихад артерийн даралтыг түргэн хугацаанд ихэсгэнэ. Шокын I, II, III, IV зэрэг, цочмог цус алдалт, их хэмжээний түлэгдэлт, тромбоз, инсульт, эмийн бодис болон бусад бодисын хордлого зэрэгт тус тус хэрэглэнэ.
Декстран 70, натрийн хлорид, тарилгын нэрмэл ус. Гадна байдал Өнгөгүй тунгалаг эсвэл шаравтар туяатай, зуурамтгай шингэн
Тухайн бэлдмэлд хэт мэдрэгшсэн хүн хэрэглэхийг хориглоно. Зүрх дэлсэх, дотор муухайрах, бөөлжих, арьс загатнах, харшлын урвал, чонон хөрвөс, анафилаксийн шок зэрэг гаж нөлөө илэрч болно.