Декстран-40 200мл
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Бэлдмэлийг голдуу венийн судсанд дуслаар тарих боловч цочмог цус алдалтын үед артерийн судсанд тарина. Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
ТАЙЛБАР
Цочмог цус алдалтын үед бэлдмэлийг судсанд тарихад артерийн даралтыг түргэн хугацаанд ихэсгэнэ. Цочмог цус алдалт, их хэмжээний түлэгдэлт, тромбоз, инсульт, эмийн бодис болон бусад бодисын хордлого зэрэгт тус тус хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Декстра 40, натрийн хлорид, тарилгын нэрмэл ус
АНХААРУУЛГА
Тухайн бэлдмэлд хэт мэдрэгшсэн хүн хэрэглэхийг хориглоно. Зүрх судасны дутагдал, дотуур цус алдалт, гавал-тархины гэмтэл, гавлын дотоод даралт, хүнд хэлбэрийн бөөрний архаг дутагдал зэрэгт тус тус хэрэглэхийг хориглоно. Зүрх дэлсэх, дотор муухайрах, бөөлжих, арьс загатнах, харшлын урвал, чонон хөрвөс, анафилаксийн шок зэрэг гаж нөлөө илэрч болно.