Монгол улс, Улаанбаатар хот

Эрибакт 365 №25

Код: 0102437 Үйлдвэрлэгч: Mekophar Chemical Pharmaceutical Joint-Stock Co. (Mekophar) Бренд: Mekophar Chemical Pharmaceutical Joint-Stock Co. (Mekophar) Үйлдвэрлэсэн улс: Вьетнам Уусдаг нунтаг Жоргүй
11,500₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд 1-2 уутаар хоногт 3-4 удаа хэрэглэнэ.

ТАЙЛБАР

Нийлмэл найрлагатай үрэвслийн эсрэг бэлдмэл бөгөөд амьсгалын замын халдвар чих, хамар хоолойн халдвар, цочмог явцтай гуурсан хоолой ба уушгины хавсарсан халдвар, хоол боловсруулах зам, шээс бэлгийн зам, арьсны халдвар зэргийн үед хэрэглэнэ. Эритромицин нь макролидын бүлгийн антибиотик бөгөөд грам эерэг кокк ба бациллын эсрэг идэвхтэй, харин грам сөрөг кокк болон бациллын эсрэг бага зэрэг үйлчилнэ. Сульфаметоксазол нь сульфаниламидын бүлгийн бактерийн эсрэг бэлдмэл бөгөөд бактерийн өсөлт хөгжлийг саатуулдаг. Триметоприм нь диаминопиримидиний уламжлалын бактерийн эсрэг нийлэг эм бөгөөд дигидрофолат редуктаза ферментийг саатуулдаг.

НАЙРЛАГА

Эритромицин (эритромицины стеарат хэлбэрээр) 125мг, Сульфаметоксазол 200мг, Триметоприм 40мг

АНХААРУУЛГА

Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, 2 сараас доош насны хүүхэд, жирэмсэн ба хөхүүл үе, элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, фолийн хүчил дутагдлаас шалтгаалсан цус багадалт зэргийн үед тус тус хэрэглэхийг цээрлэнэ. Бэлдмэлийг хэрэглэх үед хоол боловсруулах замын эмгэг (дотор муухайрах, амны хөндийн үрэвсэл, суулгалт гэх мэт), харшлын урвал илэрч болно. Бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлөө илэрвэл энэ тухайгаа эмчдээ мэдэгдэнэ.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883