Гинипрал 10мг-2мл №5
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тунг тухайн өвчтөний онцлог, өвчний явцаас хамааруулан нарийн мэргэжлийн эмч шаардлагатай тун хэмжээ, хугацааг тохируулан тооцож өгнө. Эмчийн бичсэн жороос бусдаар хэрэглэхийг хориглоно.
ТАЙЛБАР
Гинипрал нь эмэгтэйчүүдийн умайн булчин сулруулах үйлдэлтэй. Хугацаанаасаа өмнө агшилт өгсөн тохиолдолд болон эмгэг агшилтыг хэвийн болгох зорилгоор хэрэглэнэ. Хүндрэлгүй дутуу төрөлтийг богино хугацаанд зогсоох, дутуу төрөлтийн эмчилгээний буюу эх барихын эсрэг заалтгүй үед жирэмсний 22-37 дах долоо хоногийн хооронд умайн агшилтыг саатуулах, урагт хөндлөн байрлалд байрлахын өмнө, эмнэлгээс гадуур төрөх магадлалыг яаралтай саатуулахын тулд хэрэглэж болно.
НАЙРЛАГА
Идэвхтэй бодист гексопреналин сульфат 10 мкг, туслах бодисоор натрийн пиросульфит, динатрийн давс ЭДТА дигидрат, натрийн хлорид, 2М хүхрийн хүчил, тарилгын ус агуулна.
АНХААРУУЛГА
Бэлдмэлийн найрлага дах идэвхтэй бодис, бусад нэгдэлд хэт мэдрэг, зүрхний ишемитэй эсвэл ишеми үүсэх эрсдэлтэй, эх, урагт аюултай шинж үүсэх, хүнд хордлого ургийн халдвар, ихэс ховхрох, сульфитад мэдрэг багтраатай өвчтөн, зүрхний хэм алдалт зэрэгт хориглоно. Тун хэтэрсэн тохиолдолд эхийн зүрхний цохилт нэмэгдэх, чичрэх, толгой өвдөх, хэт хөлрөх шинж үүснэ.