Монгол улс, Улаанбаатар хот

Церуглан 10мг/2мл No.10

Код: 0100115 Үйлдвэрлэгч: No Brand Бренд: No Brand Үйлдвэрлэсэн улс: Орос Капсул Жоргүй
16,200₮
2 · Монос салбарт нөөцтэй
ТАЙЛБАР

Уртавтар тархинд үйлчилсний улмаас бөөлжилтийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Мөн хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Улаан хоолойн хөдөлгөөний идэвхийг багасгах, улаан хоолойн доод хуниасын тонусыг ихэсгэх, ходоодны хөдөлгөөнийг түргэсгэх, нарийн гэдэсний агууламжийн хөдөлгөөнийг хурдасгах үйлдэл тус тус үзүүлнэ. Харин суулгалт үүсгэхгүй. Мөн пролактины шүүрлийг ихэсгэнэ. Метоклопрамид ихсийн ба цус тархины хоригийг нэвтрэхээс гадна хөхний сүүтэй ялгарна.

НАЙРЛАГА

1 ампул (2мл уусмал)-д:

идэвхтэй бодис: 10мг метоклопрамидын гидрохлорид,

туслах бодис: усгүй натрийн сульфид, натрийн хлорид, трилон Б, тарианы ус тус тус агуулагдана.

АНХААРУУЛГА

Гаж нөлөө: Эмчилгээний эхний үед өтгөн хатах, суулгах, ам хатах, ядарч сульдах, нойрмоглох, толгой өвдөх, толгой эргэх, сэтгэлээр унах, сэрэлд орох, цочромтгой болох, айх түгшүүрлэх, тайван бус болох, харшлын урвал илрэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно. Зарим тохиолдолд ялангуяа хүүхдэд хөдөлгөөн өөрчлөлтийн хам шинж илэрнэ. Өндөр настай өвчтөнүүдэд удаан хугацаагаар хэрэглэх үед паркинсонизм, хожуу үеийн хөдөлгөөний өөрчлөлт илэрнэ. Ховор тохиолдолд өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэсэнээс цусны метгемоглобины хэмжээ ихсэх, хавагнах, хөхнөөс сүү ялгарах, эрэгтэй хүний хөх томрох, биений юмны мөчлөг өөрчлөгдөх зэрэг шинж ажиглагдана.

Цээрлэлт: Хоол боловсруулах замаас цус алдах, нугалуурын нарийсал, гэдэсний механик түгжрэл, ходоод ба гэдэс цоорох, феохромоцитом, экстрапирамид системийн өөрчлөлт, эпилепси, пролактин хамааралт хавдар, жирэмсэн үе, 2 хүртэл насны хүүхэд, метоклопрамид ба түүний бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст тус тус хэрэглэхгүй.

Анхааруулга! Артерийн даралт ихсэх өвчин, паркинсоны өвчин, элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, өндөр настай өвчтөн, хүүхэд зэрэгт болгоомжтой хэрэглэнэ. Учир нь хөдөлгөөн өөрчлөлтийн хам шинж үүсэж болзошгүй. Церугланыг хөхүүл үед хэрэглэхгүй бөгөөд хэрэв зайлшгүй хэрэглэх шаардлага гарвал хөхөөр хооллолтыг зогсоох эсэхээ шийднэ. Жирэмсэн үе (2 ба 3 дахь гурван сар), 2-14 насны хүүхдэд зөвхөн амьдралын заалтаар хэрэглэнэ. Анхаарал болгоомжлол, сэтгэц ба хөдөлгөөний түргэн урвал шаардлагатай ажил эрхэлдэг (тээврийн хэрэгсэл жолоодох) хүмүүс бэлдмэлийг хэрэглэхээс зайлсхийнэ. Эмчилгээний явцад согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй.

Эмийн ба бусад харилцан үйлчлэл: Церуглан холинэстеразын эсрэг эмүүдийн үйлдлийг сулруулна. Бэлдмэл тетрациклин, ампициллин, парацетамол, ацетилсалицилын хүчил, леводопа зэрэг эмүүдийн шимэгдэлтийг ихэсгэх ба дигоксин ба циметидиний шимэгдэлтийг багасгана. ТМС-ийг дарангуйлах үйлдэлтэй эмүүд ба согтууруулах ундааны үйлдлийг хүчжүүлнэ. Экстрапирамид системийн урвал ихсэж болзошгүй тул солиорлын эсрэг эмүүдтэй хамт хэрэглэхгүй.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Нойрмоглох, баримжаа алдагдах, экстрапирамид системийн өөрчлөлт илэрч болзошгүй. Эмчилгээг зогсоосноос хойш 24 цагийн дотор шинж тэмдгүүд арилна. Шаардлагатай үед холиноблокатор, паркинсоны эсрэг эм хэрэглэнэ.

САЛБАР ТУС БҮРИЙН ҮЛДЭГДЭЛ

Аль салбар танд ойр вэ?

Салбар хайх

Салбарын нэр эсвэл хаягаар хайна уу.

Монос - Сансар ФМ БЗД, 7 хороо, 15 хороолол, Баянцээл худалдааны төв
4.00 ш 77990007 Цаг бүртгээгүй Чиглэл
Монос - Белмонте ХУД 4-р хороо хүүшийн ам Белмонте хотхон үйлчилгээнийт төв
3.00 ш 77996200 Цаг бүртгээгүй Чиглэл

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883