НАКО-5 500мл
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Насанд хүрэгсэд нэг удаагийн тун нь 400-1200 мл. 2-оос доош насны хүүхэд 50 мл/кг–аар тооцож хэрэглэнэ. 2-оос дээш насны хүүхдэд 100 мл/кг–аар тооцож хэрэглэнэ. 1 цагт 50-100 мл хийхээр тооцож венийн судсанд дуслаар хийнэ. Цаашид өвчтний биеийн байдлыг үнэлэн тунг тохируулна.
ТАЙЛБАР
Хордлого тайлах болон эрдэс нөхөх тарилгын шингэн. Хордлого тайлж, эрдэс бодис, энергийн эх үүсвэр болгож хэрэглэнэ. Жирэмсэн эмэгтэйчүүдийн тонус багасгаж хордлого тайлж /умайн булчинг суллах үйлчилгээтэй/ урагт тэжээл өгнө. Өндөр настай хүмүүсийн шөрмөс татах болон булчин суллах үйлчилгээ үзүүлдэг ба зүр судасны үйл ажиллагааг дэмжинэ.
НАЙРЛАГА
Натри хлорид 0,82 мг, натри ацитатын ангидроз 1,80 мг, калийн ацетат 0,59 мг, магни хлорид 6Н2О 0,30 мг, дан суурьтай калийн фосфат 0,83 мг, декстроз 100,0 мг
АНХААРУУЛГА
НАКО-5 тарилгын шингэн нь тунгалаг, үл ялиг шар өнгөтэй шингэн юм. Тус бүтээгдэхүүнийг тохиромжгүй газар хадгалснаас өнгө нь өөрчлөгдсөн бол хэрэглэж болохгүй. Тээвэрлэлтийн явцад цохих, доргих зэргээс болж хагарсан, ан цав гарсан, бөглөө нь суларсан байвал хэрэглэж болохгүй. Бүтээгдэхүүний тунгалаг байдал алдагдсан, гадны биет агуулсан зэрэг хэвийн биш болсон байвал хэрэглэж болохгүй.