Виферон мазь 40000 ОУН/г - 12г
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тосон түрхлэгийг хэрэглэхдээ хөвөн савааны тусламжтай түрхэнэ. Томуу, амьсгалын дээд замын вирүсийн цочмог халдварын эмчилгээнд тосон түрхлэгийг хамрын хөндийд нимгэн үе үүсгэн түрхэнэ 1-2 насны хүүхдэд 2500 ОУН 0,5 см ихгүй хэмжээгээр өдөрт 3 удаа, 2-12 насны хүүхдэд 2500 ОУН 0,5 см ихгүй хэмжээгээр өдөрт 4 удаа, 12-18 насны хүүхдэд 5000 ОУН 1 см ихгүй хэмжээгээр өдөрт 4 удаа түрхэнэ. Тосон түрхлэгийг түрхсэний дараа хамрын самсаанд зөөлөн иллэг хийж жигд тараана. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 5 өдөр байна.
ТАЙЛБАР
Хүүхэд ба том хүний томуу болон амьсгалын дээд замын цочмог халдварын үед хэрэглэнэ
НАЙРЛАГА
Гадуур хэсэг газарт хэрэглэх 1 г тосон түрхлэгт агуулагдах идэвхтэй бодис хүний рекомбинант интерферон альфа-2b, 40000 ОУН. Туслах бодис альфа-токоферолын ацетат, усгүй ланолин, эмнэлгийн вазелин, тоорын тос, кальцийн пантотенат, натрийн бензоат, хүний альбумин, натрийн ацетат тригидрат, натрийн хлорид, динатрийн эдетат дигидрат, нэрмэл ус
АНХААРУУЛГА
Бэлдмэлийн найрлага дах нэгдэлд хувь хүн үл тэвчилтэй бол 1 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй. Хамрын салстанд (нус гоожих, найтаах, хамрын салст халуун оргих) сулавтар, түр зуурын, эмийн хэрэглээг зогсоосноор аяндаа арилах гаж нөлөө илэрнэ.