Монгол улс, Улаанбаатар хот

Виферон гель 36000 ОУН/1-12гр

Код: 0103078 Үйлдвэрлэгч: Виферон Бренд: Виферон Үйлдвэрлэсэн улс: Орос Капсул Жоргүй
21,300₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Гадуур болон хэсэг газар амьсгалын замын вирүсийн цочмог халдвар-5см ихгүй хэмжээгээр хамрын салст бүрхүүл, гүйлсэн булчирхайд хусуур, хөвөн тампон, хөвөн савааны (тайлбарыг үз) тусламжтай өдөрт 3-5 удаа түрхэнэ. Томуу, амьсгалын замын вирүсийн цочмог халдвараас урьдчилан сэргийлэх өвчин дэлгэрэх үед гелийг 0,5см-с ихгүй хэмжээгээр хамрын салст бүрхүүл, гүйлсэн булчирхайд өдөрт 2 удаа 2-4 долоо хоног хэрэглэнэ. Цочмог болон архаг дахилтат герпесийн халдварын хавсарсан эмчилгээнд (өвчний эхний штнж тэмдгүүд илрэх үе болон өвчин дахихын өмнөх үед) гелийг 0,5 см ихгүй хэмжээгээр хусуур, хөвөн тампон/савааны тусламжтай өдөрт 3-5 удаа 5-6 хоног, шаардалагтай бол эмнэлзүйн шинж тэмдэг арилтал түрхэнэ. Герпесийн цервицитын хавсарсан эмчилгээнд умайн хүзүүнд 1 мл гелийг хөвөн саваагаар өдөрт 2 удаа 7 хоног, шаардлагатай бол курс эмчилгээг 14 хоногоор уртасган хэрэглэнэ.

ТАЙЛБАР

Дархлал идэвхжүүлэх, вирусын ба хавдрын эсрэг үйлдэлтэй. Хүүхэд ба том хүний томуу болон амьсгалын дээд замын цочмог халдвар, хүүхдийн төрөл бүрийн халдвар-үрэвсэлт өвчний бүрдэл эмчилгээ, хүүхэд ба насанд хүрэгсдийн В,С,Д-вирусын гаралтай элэгний архаг үрэвслийн бүрдэл эмчилгээнд хэрэглэнэ

 
НАЙРЛАГА

Гадуур хэсэг газарт хэрэглэх 1 г гельд агуулагдах идэвхтэй бодис хүний рекомбинант интерферон альфа-2b 36000 ОУН. Туслах бодис альфа-токоферолын ацетат 0,055г, метионин 0,0012г, бензойны хүчил 0,00128г, нимбэгний хүчил моногидрат 0,001г, натрийн тетраборат декагидрат 0,0018г, натрийн хлорид 0,004г, хүний альбумин 0,002г, глицерин (глицерол) 0,02г, натрийн кармеллоз 0,02г, этилийн спирт 0,055г, нэрмэл ус 1г хүртэл

АНХААРУУЛГА

Бэлдмэлийн найрлага дах нэгдэлд мэдрэг ихэссэн бол хэрэглэхийг хориглоно. Бэлдмэлийг хэрэглэхэд шимэгдэлт маш бага явагддаг тул жирэмсэн болон хөхүүл үед хориглох заалтгүй. Хөхүүл үед хөхний товчны ойролцоо түрхэхгүй. Ихэнхдээ гадуур, хэсэг газарт хэрэглэх  ВИФЕРОН® зохимж сайтай. Хамрын салстанд (нус гоожих, найтаах, хамрын салст халуун оргих) сулавтар, түр зуурын, эмийн хэрэглээг зогсоосноор аяндаа арилах гаж нөлөө илэрнэ. 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883