Монгол улс, Улаанбаатар хот

Ринофлуимуцил 10мл №1

Код: 0105433 Үйлдвэрлэсэн улс: Итал Капсул Жоргүй
24,000₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Бэлдмэлийн шүршигчийг хамрын хөндий рүү оруулна. Насанд хүрэгчид хамрын хөндий бүрд өдөрт 3-4 удаа 2 тунгаар шүршинэ. Хүүхдэд хамрын хөндий бүрд өдөрт 3-4 удаа 1 тунгаар (нэг даралтаар) шүршинэ. Эмчилгээг 7 хоногоос хэтрүүлэхгүй үргэлжлүүлнэ. Эмчийн зөвшөөрөлгүй тун, үргэлжлэх хугацааг нэмэхгүй. 

ТАЙЛБАР

Өтгөн идээт салстын шүүрэл бүхий хурц, хурцавтар ринит, архаг ринит, вазомотор ринит, синусит зэрэгт хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Найрлага 100 мл уусмал дах идэвхтэй бодис ацетилцистеин 1,0 г, туаминогептан сульфат 0,5 г, туслах бодис бензалкон хлорид 0,01 г, гипромеллоз 0,75 г, динатри эдетат 0,02 г, натри дигидрофосфат 0,3 г, натри гидрофосфат додекагидрат  0,3 г,  дитиотреитол 0,1 г, сорбитол 70% 2,0 г, гааны амт 0,0188 г, этанол  96% 0,31 г, натри гидроксид 0,36 г, цэвэршүүлсэн ус 100 мл хүртэл.

АНХААРУУЛГА

Хориглох заалт найрлага дах аль нэг нэгдэлд хэт мэдрэг, үед хориглоно. Хүүхэд (3 хүртэлх насны), гуурсан хоолойн багтраа, артерийн даралт ихдэлт, зүрхний бахын үйл ажиллагааны III-IV анги хүмүүс болгоомжтой хэрэглэнэ. Шаардлагатай нөхцөлд зөвхөн үр дүн ураг, нярайд үзүүлэх эрсдлээс давсан тохиолдолд хэрэглэнэ. Ховор тохиолдох харшлын урвал, сэтгэл хөөрөх, зүрх дэлсэх, салганах, артерийн даралт ихсэх, шээс хаагдах, амны хөндий, хамар, залгиур хоолойн салст бүрхүүл хуурайших, шүлсний булчирхайн үрэвсэл үүснэ.
 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883