Пропротен-100 №40
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Шахмалыг 1 ширхгээр хооллоогүй үед амандаа бүрэн уустал шимж хэрэглэнэ. Архины шалтгаант дүр төрх өөрчлөгдөх хам шинжийн үед эхний 2 цагт 1 шахмалаар 30 минутын зайтай, дараагийн 8-10 цагийн хугацаанд цагт 1 шахмалаар хэрэглэнэ. Өвчтөн унтсан тохиолдолд түүнийг сэрсний дараа дахин хэрэглэнэ. Цаашдаа биеийн байдал сайжрах үед бэлдмэлийг 2-3 цагийн зайтай (хоногт 4-6 шахмал) 2-3 хоног хэрэглэнэ, Дахилтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоногт 1-2 шахмалаар 2-3 сар хэрэглэнэ. Тохиолдлоор архи уусны дараа нэмэгдэл 2 шахмалаар өдөрт 2 удаа- өдөр, шөнө ууж хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Архины эсрэг үйлдэл үзүүлэх бөгөөд архи уух дур хүслийг багасган дахих эрсдлийг бууруулна. Хөнгөн ба дунд зэргийн явцтай архинд донтох өвчний зовиур шаналгаа илрэх хам шинжийн дан эмийн эмчилгээнд хэрэглэнэ. Бэлдмэл сэтгэцийн эмгэг өөрчлөлт (тайван бус болох, сэтгэхүйн хэвийн бус байдал, нойргүйдэл, цочромтгой болох, айж түгшүүрлэх, сэтгэл санаа таагүй болох, спиртэнд хэт хорхойсох зэрэгт хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Идэвхтэй бодис сайтар цэвэршүүлсэн, тархины өвөрмөц уураг S-100-ын эсрэг антител – 0.003г. Туслах бодис лактозын моногидрат 0.267гр, бичил талст целлюлоз 0.03г, магнийн стеарат 0.003г.
АНХААРУУЛГА
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн ба хөхүүл үед тус тус хэрэглэхийг цээрлэнэ. Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд харшлын шинж илэрч болзошгүй.