Ибупропен /NCРC/ 400мг №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгсэд өдөрт 200мг-400мг ердийн тун. Хоногийн дээд тун 1200мг (3 шахмал) 14-оос дээш насныханд өдөрт биеийн нэг кг/жинд 15-20 мг-аар тооцож хоногийн тунг 2-4 хувааж хэрэглэж болно.(хэрлэгийн эсрэг эмчилгээнд мөн адил тунгаар 12 дээш насныханд) Хэрлэгийн үед насанд хүрэгсэд Хоногт 1-2 шахмалаар 3 удаа ууна. Нэг удаагийн тунг 800мг (2 шахмал)-аас хэтрүүлж болохгүй
ТАЙЛБАР
Үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах үйлдэлтэй. Үений цочмог үрэвсэл (тулай өвчнийг оруулаад үений архаг үрэвсэл, ялангуяа хэрэх төст үений үрэвсэл, нурууны эмгэг ба үений сөнөрөлт эмгэгийн сэдрэл зөөлөн эдийн хэрэх өвчин, гэмтлийн дараах хөндүүрт хаван ба үрэвсэл, хөнгөн ба хүндэвтэр хэлбэрийн өвдөлт жишээлбэл, толгой өвдөлт шүдний өвдөлт, сарын тэмдгийн үеийн өвдөлт гэх мэт халууралт зэргийн үед шинж тэмдгийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис нь ибупрофен. Бусад найрлага эрдэнэшишийн цардуул, төмсний цардуул, цардуул натрийн гликолят (тип А), царцмагжуулалтын өмнөх цардуул, усгүйжүүлсэн коллойд кремнийн хоёрч исэл, магнийн стеарат, макрогол 6000, гипромеллоз, тальк болон титанийн хоёрч исэл.
АНХААРУУЛГА
Толгой эргэх, харшлын тууралт, зүрх дэлсэх хавагнах,цээж хорсох, даралт буурах, гэдэс дүүрэх суулгах,өтгөн хатах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Ходоод, гэдэсний шархлаа, жирэмсний сүүлчийн 3 сар /жирэмсний эхний 6 сар зайлшгүй шаардалагтай үед бага тунгаар хэрэглэнэ.