Монгол улс, Улаанбаатар хот

Ибупропен /Protech/ 400мг №10

Код: 0101942 Үйлдвэрлэгч: Protech Biosystems PVT., Ltd Бренд: Protech Biosystems PVT., Ltd Үйлдвэрлэсэн улс: Энэтхэг Шахмал Жоргүй
1,600₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хоногт 1200мг тунг хувааж хэрэглэнэ. 

ТАЙЛБАР

Ибупрофен нь халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эм юм.  Хэрэхийн артрит (хүүхдийн хэрхийн артрит буюу Стиллийн өвчин), нуруу нугаламын үрэвсэл (спондилит), остеоартрит, хэрэхийн бус (серонегатив) үений эмгэг, үе мөчний бус хэрэх буюу мөр үений уут үрэвсэх (капсулит), үений шингэн багасах (бурсит), булчин шөрмөс үрэвсэх (тендонит), үений уут үрэвсэх (теносиновит), нуруу, зөөлөн эд гэмтэх, сунах, сарын тэмдэг өвдөлттэй ирэх,  шүд өвдөх, мэс заслын дараах өвдөлт болон толгой өвдөх, мигрень зэрэг дунд зэргийн хүчтэй  өвдөлтүүдийн үед хэрэглэнэ. 

НАЙРЛАГА

Нэг бүрхүүлтэй шахмалд ибупрофен 400мг

АНХААРУУЛГА

Аспирин болон бусад стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмүүдээс үүдэн анафилаксийн шок болон судас мэдрэлийн хаван зэрэг хүнд явцтай харшлын урвал үүсч болдог учир дээрх эмүүдээс үүдэлтэй харшлын урвал илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүст хэрэглэхийг хориглоно. 2-оос доош насны хүүхэд, ходоод, арван хоёр нугалаа гэдэсний шархлаатай, жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх аюулгүй байдал нь бүрэн судлагдаагүй тул тус тус хэрэглэхийг хориглоно. Жирэмсний сүүлийн 3 сард стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмүүдийг байнга хэрэглэвэл хэвлий дэх ургийн холбогч артери хугацаанаасаа өмнө хаагдаж болох  ба нярайн уушгины даралт өндөрших магадлалтай. Үүний улмаас төрөлт хүндэрч, удааширч болно.  

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883