Монгол улс, Улаанбаатар хот

Риномарис 0.05% 15мл

Код: 0106038 Үйлдвэрлэгч: Jadran Galenski Laboratorij d.d Бренд: Jadran Galenski Laboratorij d.d Үйлдвэрлэсэн улс: Орос Капсул Жоргүй
11,500₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

2-оос 6  насны хүүхдэд   цацлагыг хамрын нүх тус бүрт нэг удаа шахаж, хоногт   1-2 удаа хэрэглэнэ. 6- с дээш насны хүүхдэд  цацлагыг хамрын нүх тус бүрт нэг удаа шахаж, хоногт   2-3 удаа хэрэглэнэ.

ТАЙЛБАР

хамрын салстыг хамарсан амьсгалын дээд замын цочмог үрэвсэл (нусгайдал);  харшлын шалтгаант хамрын салстын үрэвсэл (поллиноз);  хамрын дайврын хөндийн үрэвсэл (синусит);  хамар, чихний хөндийн хоорондох гуурсны үрэвсэл (евстахиит);  дунд чихний үрэвсэл  (залгиурын салстын хаванг бууруулах  зорилгоор); хамрын хөндийд  хийгдэх оношлогооны ажилбарын өмнөх бэлтгэл болгож тус тус хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Үйлчлэгч бодис: Ксилометазолины  гидрохлорид – 0,5 мг эсвэл 1,0 мг. Туслах бодис: Адриатийн тэнгисийн цэвэршүүлсэн ус,  калийн дигидрофосфат,  цэвэр ус.

АНХААРУУЛГА

Гаж нөлөө Эмийг ойр ойрхон эсвэл удаан хугацаагаар үргэлжлүүлж хэрэглэх үед   хамрын салст бүрхэвч цочирч хуурайших, загатнах, хамар луу хатгаж өвдөх,  найтаах,  нус ихсэх,  хамрын салст хөөж хавагнах зэрэг шинж илэрдэг.   Өндөр тунгаар, хэт удаан хугацаагаар  хэрэглэсэн тохиолдолд  зүрхний хэм түргэсэх, зүрх дэлсэх, зүрхний хэм алдагдах,  артерийн даралт  ихсэх, толгой өвдөх, бөөлжих,  нойргүйдэх, хараа муудах; сэтгэл гутрах зэрэг шинж илэрч болно. Онцгой анхааруулга Хэрэглэхийн өмнө хамрын хөндийг сайтар цэвэрлэ. Риномарис®  бэлдмэлийг дээр заасан хугацаанаас удаан хэрэглэж болохгүй. тухайлбал хамрын хөндийн архаг үрэвслийн үед ч  удаан хэрэглэж болохгүй. Жирэмсэн ба хөхүүл эхийн хэрэглээ Жирэмсэн ба хөхүүл эхэд бэлдмэлийг зөвхөн,  эхэд үзүүлэх ашиг тус  нь хүүхэд ба урагт үзүүлж болох эрсдлээс илүү гэж  үзсэн тохиолдолд  заагдсан тунгаас хэтрүүлэхгүйгээр хэрэглэхийг зөвшөөрнө. 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883