Риномарис 0.1% 15мл
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
6- с дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд цацлагыг хамрын нүх тус бүрт нэг удаа шахаж, хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Бэлдмэлийг хоногт 4-с илүү удаа хэрэглэж болохгүй. Нэг удаагийн ээлж эмчилгээ үргэлжлэх хугацаа 5-7 хоног.
ТАЙЛБАР
Хамрын салстыг хамарсан амьсгалын дээд замын цочмог үрэвсэл (нусгайдал), харшлын шалтгаант хамрын салстын үрэвсэл (поллиноз), хамрын дайврын хөндийн үрэвсэл (синусит), хамар, чихний хөндийн хоорондох гуурсны үрэвсэл (евстахиит), дунд чихний үрэвсэл (залгиурын салстын хаванг бууруулах зорилгоор), хамрын хөндийд хийгдэх оношлогооны ажилбарын өмнөх бэлтгэл болгож тус тус хэрэглэнэ
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис: Ксилометазолины гидрохлорид – 0,5 мг эсвэл 1,0 мг. Туслах бодис: Адриатийн тэнгисийн цэвэршүүлсэн ус, калийн дигидрофосфат, цэвэр ус.
АНХААРУУЛГА
Эмийг ойр ойрхон эсвэл удаан хугацаагаар үргэлжлүүлж хэрэглэх үед хамрын салст бүрхэвч цочирч хуурайших, загатнах, хамар луу хатгаж өвдөх, найтаах, нус ихсэх, хамрын салст хөөж хавагнах зэрэг шинж илэрдэг. Өндөр тунгаар, хэт удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд зүрхний хэм түргэсэх, зүрх дэлсэх, зүрхний хэм алдагдах, артерийн даралт ихсэх, толгой өвдөх, бөөлжих, нойргүйдэх, хараа муудах; сэтгэл гутрах зэрэг шинж илэрч болно. Жирэмсэн ба хөхүүл эхэд бэлдмэлийг зөвхөн, эхэд үзүүлэх ашиг тус нь хүүхэд ба урагт үзүүлж болох эрсдлээс илүү гэж үзсэн тохиолдолд заагдсан тунгаас хэтрүүлэхгүйгээр хэрэглэхийг зөвшөөрнө.