Венолайф гель 40 гр
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Венолайф гелийг гэмтсэн хэсэг болон түүнийг тойруулан өдөрт 2-3 удаа жигд нимгэн түрхээд арьсны гадаргууд бүрэн шингэтэл нь зөөлөнн илж түрхэнэ. Ээлж эмчилгээ 2-3 долоо хоног. Эмчилгээг цаашид үргэлжлүүлэх эсэхийг эмгэгийн хүнд хөнгөний байдал болон эмнэлзүйн үр дүнг харгалзан эмчлэгч эмч шийднэ. өвчний дахилтын үед ээлж эмчилгээг жилд 2-3 удаа давтан хийж болно.
ТАЙЛБАР
Хэсэг газарт хэрэглэх зориулалттай шууд үйлдэлтэй бүлэг. Эм судлалын үйлдэл:бие махбодийн цус бїлэгнэлтийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Хаван-өвдөлтөт хам шинж ба доод мөчний венийн алдагдлаас шалтгаалсан цусны бичил эргэлт алдагдсанаас үүдэлтэй тэжээлийн өөрчлөлт, зөөлөн эдийн гэмтэл цус хуралт, мултрал, суналт зэрэгт хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Идэвхтэй бодис троксерутин 2.0гр, декспантенол 5.0гр ба гепарин натри 0.25гр (30000оун). Туслах бодис фенилэтилийн спирт, пропиленгликоль, карбомер 490 буюу 980, трометамол болон цэвэршүүлсэн ус
АНХААРУУЛГА
Бэлдмэлийн аль нэгэн найрлаганд хэт мэдрэгшсэн тохиолдол, халдварлагдсан ил шархлаа буюу шүүдэс ихтэй шархлааны үед хэрэглэхгүй, нэг хүртэлх насны хүүхэд хэрэглэхгүй. Венолайф гелийг нүдэнд болон үтрээ ба шулуун гэдсээр хэрэглэхгүй