Дуасма Эйч Эф Эй 200 аэрозол
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Хэрэглэхийн өмнө цацлагыг хэдэн секундын түрш сэгсэрнэ. Цацлагыг анх удаа хэрэглэх гэж байгаа эсвэл 2-оос дээш хоногт хэрэглээгүй бол эмийн амсарын тагыг авч агаарт цацна.2. Амныхаа өмнө цацлагыг босоогоор барина. Цацлага эмийн ёроолоос эрхий хуруугаар тулж долоовор хурууг орой дээрээс дарахад бэлэн барина. Амьсгалаа байж болох хамгийн гүнзгий гаргаж эмийн амсарыг шүдээрээ зууж уруулаа жимийнэ. 3.Амаар амьсгал авч эхлэх үедээ эмийн орой дээрээс дарж цацаад гүн амьсгал авна.4.Амьсгалаа гүн аваад амьсгалаа удаан түгжинэ. Цацлагыг амнаасаа авна. 5.Хэрэв эмч дараагийн тунг зөвлөсөн бол цацлагыг сайтар сэгсэрсэний дараа 2-4 алхамыг давтана. 6.Цацлага эмэнд тоос, шороо орохоос хамгаалж амсарыг нь таглаагаар таглана.7.Илүүдэл эмийг арилгахын тулд хоолойгоо усаар зайлж асгана. (залгиж болохгүй)
ТАЙЛБАР
насанд хүрэгсдэд амьсгалын замын эргэх шинжтэй бөглөрөлтэй өвчний гуурсан хоолойн агчлаас сэргийлэх, эмчилэх, дасгал хамааралт гуурсан хоолойн агчлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Будесонид 200 мкг агуулдаг.
АНХААРУУЛГА
Хэт мэдрэгшилтэй бол эсрэг заалттай. Эрчимтэй эмчилгээ шаардлагатай астмын цочмог сэдрэл эсвэл астмын статусын эхлэл эмчилгээнд хэрэглэхгүй. 300 доош хэмд хадгална. Нарны шууд тусгал, халалтаас зайлсхий. Хөлдөлтөөс хамгаала. Хоосорсон савыг халааж, цохиж, цоолж болохгүй.