Монгол улс, Улаанбаатар хот

Эпинефрин 1мг/мл

Код: 0107276 Үйлдвэрлэгч: Айвико хэлт кэйр ХХК Бренд: Айвико хэлт кэйр ХХК Үйлдвэрлэсэн улс: Солонгос Жоргүй
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Эмчийн заавраар хэрэглэнэ

ТАЙЛБАР

Гуурсан хоолойн багтралын пароксизм, сийвэнгийн өвчний шинж тэмдэгүүд, чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван бууруулах, янз бүрийн шалтгааны улмаас зүрх зогсолтын үед зүрхний хэмнэл сэргээх, хэсэг газрын мэдээ алдуулалтыг уртасгах зорилгоор хэрэглэнэ.  

НАЙРЛАГА

1 мл бүрд эпинефрин 1.0мг, натрийн бисульфат 0.1мг, натрийн хлорид 8.5мг, давсны хүчил , тарилгын ус

АНХААРУУЛГА

Атеросклерозтой өвчтөнүүд (тархины артерид), зүрхний органик эмгэгтэй өвчтөнүүд, зүрх томорсон өвчтөнүүд, даралт ихдэлттэй өвчтөнүүд, тархины органик гэмтэлтэй өвчтөнүүд, кокаины архаг хордлоготой өвчтөнүүд (Кокаин нь катехоламины эргэн шимэгдэлтэнд саад учруулж, энэ эмийн үйлдэлийг хүчжүүлдэг), сэтгэц мэдрэлийн өөрчлөлттэй өвчтөнүүд, чихрийн шижинтэй өвчтөнүүд (учир нь элгэн дэх гликогений задралыг хурдасгаж, инсулины ялгаралтыг дарангуйлдаг тул гипергликеми үүсгэдэг), хаалттай өнцөгт глаукомтой өвчтөнүүд, бөөрний үйл ажиллагааны ноцтой эмгэгтэй өвчтөнүүдэд хэрэглэхийг хориглоно. 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883