Нитроксолин 50мг №50
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгсэд хоногт 400-800мг-г 4 хувааж хэрэглэнэ. Хоногийн дундаж тун 400мг 2 шахмал бэлдмэлийг хоногт 4 удаа хоолны өмнө ууж хэрэглэнэ. Бэлдмэлийн хэрэглэх хугацааг өвчтөн бүрийн хувь хүний эрсдэлт хүчин зүйл болон өвчний эмнэлзүйн байдлыг харгалзан эмч тогтооно.
ТАЙЛБАР
Нитроксолинд мэдрэг грам эерэг, грам сөрөг бактери болон мөөгөнцөрөөр үүсгэгдсэн шээс ялгаруулах замын хөнгөн хэлбэрийн цочмог, архаг болон дахилтат халдварын эмчилгээнд; Шээс ялгаруулах замын дахилтат халдвараас урьдчилан сэргийлэх, ялангуяа хүүхдэд.
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис нитроксолин, бүрхүүлтэй шахмал бүрт 50 мг нитроксолин агуулагдана. Туслах бодис цөм гидрофосфат дигидрат кальци, моногидрат лактоз, эрдэнэ шишийн цардуул, усгүйжүүлсэн коллоид кремнийн диоксид, повидон, тальк, кросповидон, магни стеарат. Бүрхүүл хуайс модны давирхай, натрийн кармеллоз, повидон, сахароз, усгүйжүүлсэн коллоид кремнийн диоксид, тальк, эрдэнэ шишийн цардуул, кальци карбонат, титаны диоксид (Е 171), улбар шар азо будагч (E 110), хөнгөн цагааны лак, шар хинолын будагч (E 104), хөнгөн цагааны лак.
АНХААРУУЛГА
Арьсанд тууралт гарах, дотор муухайрах, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйд хэрэглэж болохгүй, бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнүүдэд эмийн бодис хуримтлагдаж болох тул болгоомжлох хэрэгтэй, захын мэдрэл үрэвсэх, бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлттэй бол болгоомжтой хэрэглэнэ.